Ирэх цаг чинь итгэлтэй минь нисэн одсон
Ирмүүн цаг чинь чамайг хөтлөөд явсан
Танхил харц чинь танил харц болж өөрчлөгдсөн
Эрхэлж дуудах үг чинь хөндий хоосон өөр болсон
Энхрий царайг чинь бусдаас хайн
Эмтрэх зүрхээ барьж ядна
Үлдээч хайрт минь гэж бодолдоо гуйна
Үүрдийн ногоон мод шиг мөнхийн хайрыг хүснэ
Намайг баясгах инээд чинь өөр хүнийг хөгжөөнө
Насан туршдаа хамт байна гэж би төсөөлсөн
Ялдам цэцэгсээс үнэрийг чинь хайн
Ядсан зүрхээ тогтоож чадна
Мартахгүй ээ чамайг би
Мартахгүй ээ хайраа би
Сэтгэлд минь асаатай
Мөнхийн зулаа унтраахгүй ээ
Чамайг хүлээнэ (ммм-ммм)
Чамайг хүлээнэ (ммм-ммм)
Аз жаргалтай төгсгөл үлгэрт байдаг шиг
Ариун сэтгэлийг чинь би зурмаар байна
Асаж төөнөх хүслээ ахиад салхиар дэвүүрдэнэ
Алдсан хайраа буцаах сахиуст тэнгэрийн урд сөгдөнө
Бороон дуслуудаас нулимсыг чинь хайна
Бачимдсан зүрхээ барьж чадна
Мартахгүй ээ чамайг би
Мартахгүй ээ хайраа би
Сэтгэлд минь асаатай
Мөнхийн зулаа унтраахгүй ээ
Чамайг хүлээнэ ммм -ммм (ммм-ммм)
Чамайг хүлээнэ ммм-ммм (ммм-ммм)
Март гээд мартахгүй
Боль гээд болихгүй
Дассан сэтгэлийг хорьж чадахгүй
Чамайг би хүлээнэ
Чамайг би хүлээнэ
Зогс гээд зогсохгүй
Буц гээд буцахгүй
Цаг хугацааг би буцааж чадахгүй ээ
Чамайг би хүлээнэ
Чамайг би хүлээнэ