Хайрлаж дурлана Салж нийлнэ
Харихаа мэдэхгүй Хонож тэнэнэ
Хөгжим чангална Хана нь нимгэн
Хөршүүд уурлана Хонх нь жингэнэнэ
Хөдөлгөөн дутаж хонго минь чилнэ
Хөлсөө гартал тонгочиход бэлэн
Чатанд хариулж гар минь чилнэ
Чалчих завгүй гадуур chillin
Чадлаа нэмнэ судсаа тэлнэ
Мөнгөө төлнө кармаанд бэлэн
Охидууд намайг санаад хэлнэ
Орой болгон сонат дэглэнэ
Идэж дуусаад өлсөж эхлэнэ
Дөнгөж салаад үерхэж эхлэнэ
Хөгжим сонсоод үглэж эхлэнэ
Үзэн ядчихаад шүтэж эхлэнэ
Дотоод би минь намайг дийлнэ
Дотор хүн минь гараад ирнэ
Тунгаа нэмнэ толгой эргэнэ
Дутуу хүслүүд одоо биелнэ
Дотоод би минь намайг дийлнэ
Дуртай хүн минь гараад ирнэ
Тунг нь нэмнэ толгой эргэнэ
Толины өмнө хараад хэлнэ
Дүүргэ дүүргэ дүүргэ
Дутуу байгаа мэдрэмжүүдээ дүүргэ дүүргэ дүүргэ
Хоосон байгаа зайгаа бусдаар дүүргэ дүүргэ дүүргэ
Намайг ойртоход чиний зүрх түг түг түг
Өлөн гэдсээ ундаа бургер дүүргэ дүүргэ дүүргэ
Өмсөж зүүгээд идэж уугаад дүүргэ дүүргэ дүүргэ
Өдөр болгон 'HUSTLE' халаас дүүргэ дүүргэ дүүргэ
Өөрийн 'LIFE'-аа өөрийн хүссэнээр дүүргэ дүүргэ дүүргэ
Чамайг хараад зүрх түг түг түг
Чамаас бусад нь төвөг төвөг төвөг
Чатаар банди нар зүрх зүрх зүрх
Чааваас тэд цү цү
Намайг хараад бүгд түг түг түг
Найзуудынхаа төв төв төв
Надад зарцуул мөнгө мөнгө мөнгө
Намайг хайраар дүүргэ
Барын аманд гараа дүрнэ
Баарны гэрэлд таниад зөрнө
Баасан гариг дараалал дүүрнэ
Маск зүүсэн ч ханиад хүрнэ
Тариа тарина ором дүүрэн
Маний амьдрал хором дүүрэн
Дэлгүүр орно тор нь дүүрэн
Тэнэжодно дорно өрнө
Хүүхэн хараад тормоз өгнө
Хүүхэн хараа томорч зөрнө
Хүүхэд гаргаад томоожиж магад
Хөгширч үхтэлээ тоглож зөнөнө
Цонхоо буулгаж салхи сөрнө
Дохио шараар давхиж өнгөрнө
Дэргэд хамууд тамхилж хөөрнө
Эргэж харахгүй амьдарч үхнэ
Дотоод би минь намайг дийлнэ
Дотор хүн минь гараад ирнэ
Тунгаа нэмнэ толгой эргэнэ
Дутуу хүслүүд одоо биелнэ
Дотоод би минь намайг дийлнэ
Дуртай хүн минь гараад ирнэ
Тунг нь нэмнэ толгой эргэнэ
Толины өмнө хараад хэлнэ
Дүүргэ дүүргэ дүүргэ
Дутуу байгаа мэдрэмжүүдээ дүүргэ дүүргэ дүүргэ
Хоосон байгаа зайгаа бусдаар дүүргэ дүүргэ дүүргэ
Намайг ойртоход чиний зүрх түг түг түг
Өлөн гэдсээ ундаа бургер дүүргэ дүүргэ дүүргэ
Өмсөж зүүгээд идэж уугаад дүүргэ дүүргэ дүүргэ
Өдөр болгон 'HUSTLE' халаас дүүргэ дүүргэ дүүргэ
Өөрийн 'LIFE'-аа өөрийн хүссэнээр дүүргэ дүүргэ дүүргэ
Чамайг хараад зүрх түг түг түг
Чамаас бусад нь төвөг төвөг төвөг
Чатаар банди нар зүрх зүрх зүрх
Чааваас тэд цү цү
Намайг хараад бүгд түг түг түг
Найзуудынхаа төв төв төв
Надад зарцуул мөнгө мөнгө мөнгө
Намайг хайраар дүүргэ