Далайн ус салхи намайг эдгээнэ
Долоон өөр ертөнцөд тэдгээр
Хүмүүс нэг нэгнээ гэсгээнэ
Харах өнцөг бүгд тэс өөр
Гунисан үед чин чамд бүүвэй дуулна
Гутарч үзсэн хүн байхгүй цагаа тулвал
Гарах хаалга зөв цагт ирж л таараа
Ганцхан энд чиний хайр бүгдийг эдгээнэ
Урт хугацаа дундуур хэснэ
Уур чамаас холуур тойрсоор
Өөр хүнийг зүглээгүй хэзээ ч
Өвөл зун бүх үед чамд шингэнэ
Сарны гэрэл дээр, далайн эрэг дээр
Яг л бидний байх ёстой газар энэ л мэт
Элсэн цөл дэхь ваарийн эзэн
Чамаас усаа олсон
Олсон хойноо дахин илүүг хүсэн шунан дуралсан
Эрх чөлөөг хүсэн дүүлэн нисэх хараацай
Тэнгэртээ ниссэн хойноо жаргалтай байгаасай
Тэр дээрээс хараад тэнгис далайг гатлаад
Төөрсөн гэдгээ мэдрээд
Илүүг хүссэнээ мэдрээд
Давс нуурандаа тэр
Амирлахуйг хүсээд
Нисээд очлоо урдын адил давалгаалан байв
Тэр нуурын эзэн
Орой болгон дуулдаг гэнэ
Тэр нуурын шувууд нь хамгын амар амгалан гэнэ