Alone
I need you ****in love
Би ганцаараа энд байж чадахгүй ээ, би чадахгүй ээ
Намайг тайван энд үлдээ, хэн ч хэрэггүй ээ, хэнд ч итгэхгүй ээ
Намайг санаж байна уу?
Эсвэл үзэн ядаж байна уу?
Аль нь ч байсан хамаагүй ээ
Дуу хоолойг минь сонсож байна уу?
Бидэнд нууц сууц, машин тэрэг байхгүй
Xэдий их хүслээ гээд ч надгүйгээр чамд сайхан байхгүй нь мэдээж
Бусдад алдахгүй гэсэндээ дэндүү харамласан төдий
Бусдынх биш минийх болохоор чинь үнэнч хайрласан
Өдийг хүртэл зөвхөн миний дэргэд өөрөөрөө байж
Гэж бодож байтал бодит байдалд бүх юм өөр байж
I need you * ***in love
Please dont kill me
I need you ****in money
Please dont leave me
Ганцаараа энэ новшийн мэдрэмжийг мэдрэхийг хүсэхгүй
Гай болоод очмоор байна Зүүдэнд чинь гэхдээ хүсэхгүй
Мэдэхгүй ээ би, мэдэхгүй, юу ч мэдрэхээ байсан
Итгэхгүй ээ би, итгэхгүй, хэнд ч итгэхээ байсан
Новшийн шимэгчдийг дахин хайрлахгүйгээр
Чөтгөртэй сүнсний наймаа хийнэ
Хэзээ ч эргэж ирэхгүйгээр
Чамтайгаа л үүрд би
Өөрийн мэдэлгүй
Өөртөө ч итгэхгүй
Бүх зүйл ойлгомжгүй ч
Ганцаардахгүй байна
Good time
Good life
Хамтдаа байсан бүхий л дурсамжуудыг орхихгүй санаж, давтахгүйг хичээж, чамайг би орхиж байна