fear
Чамгүйгээр уйтгартай ч ганцаардахгүй ээ (Ганцаардахгүй ээ)
Чанга хатуу үгсийг хэлсэн ч гомдохгүй ээ (Чамд гомдохгүй ээ)
Надад байсан бүхнээ алдсан ч шаналахгүй ээ (Хэзээ ч шаналахгүй ээ)
Намайг орхиод холдоод явсан ч мартахгүй ээ (Чамайг мартахгүй ээ)
Надад үнэнийг хэлээч
Хайр гэж байдаг юм гэж үү
Энэ хүртэл явж ирсэн замаар жүжиглэж байсан юм гэж үү
Хэн ч надад одоо юу хийхийг минь заагаад хэрэгүй
Урт удаан амьдрах хугацаа гэсэн үү?
****
Надад хэрэггүй (Huh)
Алдаа бүр минийх болохоор
Жаахан хэнэггүй
Алдаатай минь энд үлдээ
Эргэж ирэх хэрэггүй
Бид юуны төлөө
Энэ хүртэл шүд зуун тэсэв
Би хүсвэл хүрнэ
Хясвал танихгүй мэт зөрнө
Би жүжигчин биш
Чаддагтаа үнэнч үлдье
Мэдэрсэн бүхнээ дуулъя
Мэдрээгүй нэгэндээ сонирхуулъя
Бүх зүйлийн гол учир хувь хүний сонголтонд бий
Хариултаа өөртөө үлдээ bitch минь
Чамд итгэж байна би
Чамгүйгээр уйтгартай ч ганцаардахгүй ээ (Ганцаардахгүй ээ)
Чанга хатуу үгсийг хэлсэн ч гомдохгүй ээ (Чамд гомдохгүй ээ)
Надад байсан бүхнээ алдсан ч шаналахгүй ээ (Хэзээ ч шаналахгүй ээ)
Намайг орхиод холдоод явсан ч мартахгүй ээ (Чамайг мартахгүй ээ)
Эхлэл бүхэн сайхан
Тэнгэрт түрхэн бид нар дүүлсэн
Итгэл төгс харилцаа , цаг хугацаа, эд хөрөнгөнд хүчиндүүлсэн
Ертөнцөд гүн нэвтэрнэ
Тэр охин өөрийн дураараа
Хэний ч асуудаггүй дүрсгүй
Бүхнийг өөрийн дураараа
Байлгахыг хүснэ
Чамаас болж би бараг үхэх дөхсөн
Уул нь чи бусдаас надад илүү хамгийн ойрхон дөхсөн
Хэдхэн асуудлаас болж нэгнээ ойлгохгүй холуур зөрсөн
Алхам бүр ээлжилдэг гэхдээ төгсгөл ньчиний зөв байг
Чамайг харахгүй удвал юу ч харахгүй сохорч мэднэ
Чамд таалагдахгүй бол чи намайг сохолж мэднэ
Нэг нэгэндээ юу хэрэгтэйг бид хэнээс ч илүү мэднэ
Эцэг эхээс чинь илүүтэй чамайг юу хийдгийг би мэднэ
Чамгүйгээр уйтгартай ч ганцаардахгүй ээ (Ганцаардахгүй ээ)
Чанга хатуу үгсийг хэлсэн ч гомдохгүй ээ (Чамд гомдохгүй ээ)
Надад байсан бүхнээ алдсан ч шаналахгүй ээ (Хэзээ ч шаналахгүй ээ)
Намайг орхиод холдоод явсан ч мартахгүй ээ (Чамайг мартахгүй ээ